Засагт хан аймгийн Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундаа (XIX зууны эцэс XX зууны эхэн үе)
Keywords:
Засагт хан аймаг, Эрдэнэ засгийн хошуу, Баатар засгийн хошуу, Үйзэн засгийн хошуу, уламжлалт хоол, идээ ундааAbstract
Энэхүү өгүүлэлд Халхын Засагт хан аймгийн “Олхонууд гурван хошуу” хэмээн нэрлэгдсэн Эрдэнэ засаг, Баатар засаг, Үйзэн засгийн хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундааны талаар тоймлон өгүүллээ. Халхчуудын эдийн соёлын нэгэн бүрэлдэхүүн хэсэг нь уламжлалт хоол, идээ ундаа билээ. Уламжлалт хоол, идээ ундаа нь байгаль цаг уур, эрхлэх аж ахуйтай нягт уялдаатай. Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол хүнс, идээ ундааг дотор нь цагаан идээ, махан хоол, холимог хоолны төрлүүд, хоолны хольц буюу ааг амттан, цай ундаа, өдөр тутмын хоол унд, ёслол хүндэтгэлийн хоол унд гэх зэргээр ангилж болох бөгөөд тэд цаг уурын байдлаас хамаарч жилийн дөрвөн улиралд идэх хоол хүнсээ бэлтгэн, боловсруулсаар иржээ.
Downloads
Downloads
Published
2024-12-30
How to Cite
Батмөнх, Б. (2024). Засагт хан аймгийн Олхонууд гурван хошууны халхчуудын уламжлалт хоол, идээ ундаа (XIX зууны эцэс XX зууны эхэн үе). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 133–141. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9417
Issue
Section
Articles