Шинэхээн буриадын төр хуримын сэргэ босгох ёсноос Чингис хааны намрын тахилгын нэрийдлийг зүйчлэх нь

Authors

  • Толон БНХАУ, ӨМӨЗО, Хөлөнбуйр дээд сургууль

Keywords:

Шинэхээн буриад, сэргэ босгох, Чингис хааны намрын тахилга

Abstract

 

 Буриад аялгаар морь уях шон болон уяан зэлийг “сэргэ” гэж нэрлэдэг. Өвөр Монголын Хөлөнбуйрын Шинэхээн буриадууд уг гарвалаа “хун шувуун гарвал, хусан модон сэргэтэй” гэж домоглон хун шувууг тотем шүтээнээр дээдлэж, хусан модон сэргийг уг гарвалын сүлд тэмдэг болгон үзэж, хүүгээ гэрлэж төр хурим хийхэд хус модон сэргэ босгодог заншилтай. Энэ нь нэг талаар харь холоос хүүхэн үрээн хүргэж ирсэн худ ургууддаа бэлтгэсэн уяан зэл болохоор барахгүй, нөгөө талаар энэ буриад айл хүүгээ гэрлүүлж, уг үндсээ залгамжлан гал голомтоо бадраасныг тунхаглаж байгаа сүлд тэмдгийн үүрэг зориулалттай байна. Тус өгүүлэлд Шинэхээн буриадын хус модон сэргэ босгох ёс заншлыг Чингис хааны дөрвөн цагийн тахилга дахь намрын улирлын хуримтай холбон үзэж, эрдэмтдийн урьдах судалгааныг эшлэн задлаад, энэхүү эрхэм их төрийн ёслолын нэрийдэл нь “ногт шөргийн хурим” биш, харин “ногт сэргийн хурим” болно хэмээн зүйчлэн гаргасан байна.

Downloads

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Толон. (2024). Шинэхээн буриадын төр хуримын сэргэ босгох ёсноос Чингис хааны намрын тахилгын нэрийдлийг зүйчлэх нь. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 121–124. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9415