Бөөрөгтийн хадны зураг: Монгол Алтайн эртний урлагийн өвөрмөц дурсгал

Authors

  • Ядмаа Цэрэндагва ШУА-ийн Археологийн хүрээлэн, Чулуун зэвсгийн судалгааны салбар https://orcid.org/0000-0002-8937-6447
  • Ричард Кортум East Tennessee State University
  • Баатар Жаргалсайхан ШУА-ийн Философийн хүрээлэн, Баян-Өлгий аймаг дахь салбар

Keywords:

Хадны зураг, Бөөрөгтийн гол, янгир шүтлэг, бугын дүрслэл, хүрэл зэвсгийн үе, дүр, дүрслэл

Abstract

 

 Энэ өгүүлэлд Баян-Өлгий аймгийн Буянт, Толбо сумын заагт орших Бөөрөгтийн голын сав дагууд тархсан хадны зургийн дурсгалын талаар өгүүлнэ. Бөөрөгтийн хадны зургийн дурсгал нь газар зүйн байршил, зураг сийлсэн хад чулууны олон янз байдал зэргээрээ ихээхэн өвөрмөц сонирхол татахуйц юм. Бөөрөгтийн голын хадны зургийн дурсгалуудын олон янз байдалд тулгуурлан тэдгээрийн онцлог, зарим өвөрмөц дүрслэлүүд, Монголын хадны зургийн дурсгалд эзлэх байр суурь, хадгалалалт хамгаалалтын асуудлыг хөндөн авч үзлээ. Бөөрөгтийн голын хадан зургийн дурсгалууд он цагийн хувьд чулуун зэвсгийн үеэс дундад эртний үе хүртлэх цаг хугацаанд хамаарна. 

Downloads

Downloads

Published

2024-12-30

How to Cite

Цэрэндагва, Я., Кортум, Р., & Жаргалсайхан, Б. (2024). Бөөрөгтийн хадны зураг: Монгол Алтайн эртний урлагийн өвөрмөц дурсгал. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(2), 40–52. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/9405