Монгол болон Японд хадгалагдаж байгаа Их Юань улсын үед хамаарах зэр зэвсгийн харьцуулсан судалгаа
Keywords:
Монгол дайчдын зэр зэвсэг, Их Юань улс, Монгол, ЯпонAbstract
Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүн улсын нэг Их Юань улсын түүхийг далайцтайгаар судлан шинжлэхэд Хубилай сэцэн хааны цэрэг Японд довтолсон усан флоттой холбогдох түүхэн баримтаас гадна археологийн олдвор, эх хэрэглэгдэхүүн ихээхэн чухал болохыг Япон улсад сүүлийн үед хийсэн далайн археологийн судалгаа, хурал зэргээс харж болно. Тиймээс энэхүү өгүүлэлд Монгол болон Японд хадгалагдаж байгаа Их Юань улсын үед холбогдох зэр зэвсгийн зарим олдворуудыг харьцуулан авч үзэх оролдлого хийсэн бөгөөд судалгааны товч үр дүнг нийтлүүлж байна. Судалгааг хийхдээ манай улсын нутгаас олдсон Их Юань улсын (1264-1368 он) үед холбогдох 14C-ийн он цагтай булш оршуулгын дурсгалаас илэрсэн зэр зэвсгийн эх хэрэглэгдэхүүнийг Япон улсад хадгалагдаж буй олдворуудтай харьцуулан авч үзлээ.