Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт, биеийн жингийн индекс
Keywords:
Дархан-Уул аймаг, сурагчдын бие бялдрын өсөлт хөгжил, биеийн жингийн индекс, акселерацийн үзэгдэл, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлсAbstract
Бид Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт хөгжил, биеийн жингийн индексийн явц, түүнд нөлөөлж буй нийгэм-эдийн засгийн хүчин зүйлс, эртсэн түргэсэх үзэгдэл хэрхэн явагдаж байгааг судлах зорилго тавилаа. Судалгааны дүнгээс харахад амьдрал, ахуйн тохилог орчин болох орон сууцанд амьдардаг сурагчид өсөлтийн дунд болон сүүлийн үеүдэд гэр хороололд амьдардаг үе тэнгийнхнээсээ биеийн үндсэн үзүүлэлтээр илүү байгаа ба тэдний бие бялдрын өсөлт хөгжилд нийгэм, эдийн засгийн хүчин зүйлс, тухайлбал орон байрны нөхцөл, ам бүлийн гишүүдийн тоо бодитой нөлөө үзүүж байна. Эдийн засгийн шилжилтийн үеийн 1990 оноос хойш Дархан-Уул аймгийн сурагчдын бие бялдрын өсөлт хөгжлийн үндсэн үзүүлэлтүүд нэмэгдсэн байгаа нь өсөлт эрчимтэй явагдаж буюу акселерацийн үзэгдэл явагдаж байгааг харуулж байна.