Өвөрхангай аймгийн нутгаас шинээр илэрсэн хоёр бичээс, тамга
Keywords:
Өвөрхангай аймаг, Бага хүрхрээ, Хүрмэн мухар, руни бичиг, тамгаAbstract
Тус өгүүлэлд 2023 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагаан голын Бага хүрхрээ, Бат-Өлзий сумын Хүрмэн мухар хэмээх газруудаас шинээр илрүүлсэн руни бичгийн бага дурсгалын төрөлд багтах хоёр бичээс, холбогдох тамганы судалгааг толилуулж байна. Бидний судалгааны хэрэглэгдэхүүн болох тус бичээс хадны зураг, олон тамга тэмдэг бүхий газраас илэрсэн ажээ. Өвөрхангай аймгийн нутаг дахь Хүрмэн мухар, Цагаан голын Бага хүрхрээний хадны зургийг бүртгэн баримтжуулах явцад энэхүү хоёр бичээс, тамга зэргийг илрүүлжээ. Гэвч судлаачид тамга хэмээн үзэж дугаарлан тамганы бүртгэлд хамруулсан байна. Эртний Түрэг, Уйгур улсын төрийн бичиг байсан руни бичгийн цагаан толгойн нэг үсэг дангаараа утга илэрхийлсэн үг байхаас гадна бас заримдаа овог аймгийн тамгын үүргээр ч тохиолддог. Бид дээрх бичээсийг гэрэл зурагт тулгуурлан судалж өөрийн санал, таамаглалыг дэвшүүллээ. Бичээс, цуг сийлсэн тамга нэг он цагт хамаарах нь баттай бус боловч тамганы тархцаас ажиглахад уг тамга ихэвчлэн руни бичгийн дурсгалтай хамт тохиолдож байна. Энэ нь бидний дурдаж буй бичээс, тамга нэг цаг үед хамаарах боломжтойг харуулах нэгэн баримт юм. Бичээсийг уншиж холбогдох тамганы тархцыг тодорхойлохыг чухалчилсан бөгөөд тус сэдэвт холбогдох дараа дараагийн судалгаанд тус нэмэр болох болов уу хэмээн үзэж байна.