Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн амьтны загварт урлагийн гол дүрүүд

Authors

Keywords:

амьтны загварт урлаг, гол дүрүүд, хөгжингүй хүрлийн үе, хожуу хүрлийн үе, археологийн соёлууд, Сибир, Умард Хятад, Монгол

Abstract

 

 

 Энэхүү өгүүлэлд Монголын хүрлийн үеийн хөгжлийн үе шат ба он цаг, хөрш бүс нутгийн хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн археологийн соёлуудын тухай, мөн амьтны загварт урлагийн эхэн үеийн зарим гол дүрүүд, тэдгээрийн бэлгэдэл зэргийг тодруулахыг зорьсон. Нүүдэлчдийн аж төрөх ёс, амьдралаас урган гарсан урлагийг “Амьтны загварт” хэмээн тодорхойлж ирсэн бөгөөд тэд “амьтны загварт урлаг”-ийн дүрүүдээ хоёр хэмжээст дүрслэлээс гурван хэмжээст дүрслэлд шилжүүлсэн нь дэлхийн урлагийн түүхэнд нүүдэлчдийн оруулсан үнэлж баршгүй гавьяа юм. Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн урлагийн гол дүрүүд хожмын Аржан, Пазырык, Чандмань-Сагил, Дөрвөлжин булш, Тагарын соёлын урлагийн үндсэн дүрүүд болсон төдийгүй илэрхийлэх утга агуулгын хувьд гүн гүнзгий болж улам цааш төгс төгөлдөр болон хөгжсөн байна. Өөрөөр хэлбэл, нүүдэлчдийн бүтээсэн энэхүү “Амьтны загварт урлаг” анх НТӨ XIII зуунд Төв Азид, тэр дундаа одоогийн Монголын нутаг дэвсгэрт үүсэн хөгжиж, НТӨ VII-III зуун гэхэд нийт Евразийн өргөн уудам тал нутагт түгэн дэлгэрч, урлагийн оргил үедээ хүрсэн байна. 

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2024-05-10

How to Cite

Гантулга, Ж.-О. (2024). Хөгжингүй ба хожуу хүрлийн үеийн амьтны загварт урлагийн гол дүрүүд. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 13(1 (601), 8–29. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/7411