Юань гүрний зэсийн улаан паалантай шаазан (Юлихун) -гийн судалгааны зарим асуудалд
Keywords:
Юань гүрэн, шаазан эдлэл, зэсийн улаан паалантай шаазан (юлихун), керамик урлал, шатаах технологи, чимэглэлийн урлагAbstract
Юань гүрний үе бол Хятадын шаазан эдлэлийн хөгжлийн түүхэн дэх чухал үе бөгөөд үйлдвэрлэх технологи, гоёл чимэглэлийн урлаг өндөр түвшинд хөгжсөн байна. Юань гүрний зэсийн улаан паалантай шаазан (юлихун) бол үүний сонгодог төлөөллийн нэг болно. Одоо байгаа түүхийн мэдээлэл, эд зүйлсээс үзэхэд зэсийн улаан паалантай шаазанг Юань гүрний үед жинхэнэ ёсоор бүтээж шатаасан, ялангуяа Юань гүрний дунд болон хожуу үеийн шаазан эдлэл хийх технологи ихэд сайжирсан, Мин гүрний үед боловсорч гүйцсэн, Чин гүрний үед цэцэглэн хөгжсөн гэж үзэж болохоор байна. Энэ төрлийн шаазангийн онцлог нь металл зэс элемент агуулсан өнгөт бодисыг шаазан биен дээр шаардлагатай хэсэгт зурж, дараа нь гадаргууг өнгөгүй тунгалаг паалантай давхаргаар хучиж, бүрэн хатсаны дараа нь 1350°C-аас дээш өндөр температурт агааргүй хаалттай орчинд (зууханд) шатаадаг байжээ. Энэхүү өгүүлэлд Юань гүрний улаан шаазан эдлэлийн түүхэн орчин, түүхий эд сонгох, шатаах технологи гэх мэт үйлдвэрлэлийн өвөрмөц байдал, уран сайхны гоёл чимэглэлийн онцлог шинж чанарын тухай авч үзлээ. Юань гүрний паалантай улаан шаазан эдлэлийн түүхэн хөгжил, керамик урлагийн түүхэнд оруулсан чухал хувь нэмэр, ач холбогдол, уран сайхны үнэ цэнийг нэгтгэн дүгнэж, хожмын үеийнхэнд үзүүлсэн нөлөөг судлах нь эртний керамик шаазангийн соёлыг судлах, хамгаалах, өвлүүлэхэд тодорхой үүрэг гүйцэтгэнэ.