ОВОО ТАХИЛГЫН ЯВЦ ДАХЬ ХОРИО ЦЭЭРЭЭС
Keywords:
овоо, тахилга, хорио цээр, монголчуудAbstract
Энэ өгүүлэлд бид овоо тахилгын явцад мөрдөж ирсэн хорио цээрийн талаар авч үзлээ. Монголчууд тахиж шүтэж буй овоог дэргэд нь нэрээр нь дуудахыг цээрлэдэг ажээ. Мөн овоо тахилгын өглөө нар ургатал унтах, овоо руу уранхай хиртэй хувцастай, өргөх идээ ундаагүй гар хоосон очих, унаа малтай хамаагүй ойртох, төрийн хүмүүс, лам хуврагийн дээд талд суух, хад чулуун дээр сандайлж суух, архи дарс уух, балин тахил, идээ будаа руу дайрч, сувьдаглах, хэрүүл тэмцэл хийх. билэггүй муу үг хэлэх, санаа алдах, уйлж унжих, энгэр заамаа задгайлах ер нь аливаа зохисгүйг үйлдэх нь хориотой ажээ. Овоонд төрийн цаасан мөнгө. цаастай чихэр жимс, улаан мах, хонины сүү, халуун сүү өргөхийг хориглодог. Мөн уул овооны орчим хог хаях, мал нядалж улай гаргах, газар ухах, өвс ногоо зулгаах, мод хугалах хориотойн дээр ойр орчмын гол усанӧ биеэ угаах, ан гөрөө хийх, овооны орчим бие засахыг цээрлэдэг. Ихэнх овоонд эмэгтэй хүн гарч болохгүй гэдэг.
Овоо тахилгын явцад мөрддөг хорио цээрээс ажиглахад монголчууд өвөг дээдсээсээ үе уламжлан шүтэж ирсэн газар усаа дээдлэх, газар усны эзэн лус савдгийг хилэгнүүлэхгүй байх агуулгаар хүндэтгэлгүй хайнга хандах явдлыг цээрлэдэг, тахилгын ариун газар гэсэн утгаар тахилгат овооны орчим аливаа бузар буртгийг ойртуулахыг цээрлэдэг, тахилгат уул овооны орчмын нутаг нь ус ургамал, ан амьтан жигдэрсэн үзэсгэлэнт сайхан газар байдаг тул байгалиа хамгаалах агуулгаар ургамал амьтныг нь хөнддөггүй, овоо тахилгын зан үйл нь төрийн, нутаг хошууны. овог аймгийн, хэмжээний ёслол хүндэтгэлийн арга хэмжээ тул ёс горимгүй үйлдэл хийхийг чандлан хориглодог уламжлалтай байсаар иржээ.