ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХҮНИЙ ЯСАНД АЖИГЛАГДСАН НЭГЭН ӨВЧЛӨЛ
Keywords:
Хүннү, Тамирын улаан хошуу, палеопатологи, ясны эд хайлах, ясанд нэмэлт эд ургах, ясны хорт хавдарAbstract
Энэхүү өгүүлэлд Хүннүгийн (МЭӨ III-МЭ II) үеийн хүний ясны олдворын палеопатологийн судалгааны дүнг танилцуулж байна. Уг хүний дал, хавирга, багана нуруу, аарцаг зэрэг гол тэнхлэгийн яснуудад ясны эд хайлсан болон ясны нэмэлт эд ургасан шинжүүд ажиглагдлаа. Дээрх шинжүүдийг ясны олон төрлийн өвчнүүдийн шинжтэй харьцуулан дүн шинжилгээ хийсний дүнд анхдагч хавдраас яс руу үсэрхийлсэн хоёрдогч хорт хавдар байж болно хэмээн таамаглаж байна. Энэхүү тохиолдол нь Монголын эртний хүн амын дунд хорт хавдрын өвчлөл байсныг харуулж буй нэгэн баримт болох юм.
Downloads
Download data is not yet available.
Downloads
Published
2022-12-31
How to Cite
Б. БЯМБАДОРЖ, & М. ЭРДЭНЭ. (2022). ХҮННҮГИЙН ҮЕИЙН ХҮНИЙ ЯСАНД АЖИГЛАГДСАН НЭГЭН ӨВЧЛӨЛ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 11(1 (584), 41–53. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/4778
Issue
Section
Articles