ТАРИАНЫ ХАР БУДААГ (PANICUM MILIACEUM L.) МОНГОЛ ОРОНД НУТАГШУУЛСАН ТҮҮХЭЭС

Authors

  • Н.АМАРТҮВШИН Шинжлэх Ухааны Академи, Ерөнхий болон Сорилын Биологийн Хүрээлэн
  • Б.БАТЦЭЦЭГ Монголын Үндэсний Музей

Keywords:

Panicum miliaceum L., Хар будаа, Хүннү, Сяньби, Кидан, Монголын эзэнт гүрэн

Abstract

Археологийн малтлага судалгаагаар олдсон ургамлын эд, эрхтний дээжийг тодорхойлж, ямар ургамал болохыг тогтоох, тэдгээрийг түүхийн холбогдох мэдээ баримтуудтай уялдуулан тайлбарлахад энэ судалгааны зорилго оршино. Хүннү (5 дээж), Кидан (1 дээж), Монголын эзэнт гүрний (1 дээж) үеийн булш, суурингийн малтлагаар гарсан тарианы хар будааны үлдэгдлийг ЕСБХ-гийн үрийн санд хадгалагдаж буй үрийн дээжтэй харьцуулан тодорхойлсон болно. Малтлагаар гарсан дээжийг тодорхойлохдоо түрүүхэйн хайрсны шинжийг онцгойлон анхаарсан. Судалгаанд хамрагдсан дээжнүүдэд тарианы хар будааны үрийн хальс, идээ илрээгүй, харин түрүүхэйн дээд, доод хайрс олноороо илэрсэн болно. Дээжинд түрүүхэйн хайрснууд голдуу салангид тохиолдох боловч салалгүй хадгалагдан үлдсэн нь ч тохиолдоно. Тарианы хар будааны өнөөгийн тархац, бүтээмж, илчлэг, тэжээллэг чанар зэргээс үзвэл Хүннүчүүд чийглэг-сэрүүн уур амьсгалд дасан амьдрахын эрхээр энэ ургамлыг сонгон хэрэглэж байсан болов уу. Харин уур амьсгал хуурайсахын хэрээр C3 ургамлын хэрэглээ нэмэгдсэнээс үзвэл Их Монголын эзэнт гүрний үед монголчуудын ургамлын хэрэглээний талаарх мэдлэг, туршлага Хүннү гүрний үеийнхээс арвижсан бололтой.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-04-21

How to Cite

Н.АМАРТҮВШИН, & Б.БАТЦЭЦЭГ. (2023). ТАРИАНЫ ХАР БУДААГ (PANICUM MILIACEUM L.) МОНГОЛ ОРОНД НУТАГШУУЛСАН ТҮҮХЭЭС. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 10(1 (497), 40–45. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3993