МОНГОЛЫН НЕОЛИТЫН ХҮМҮҮСИЙН ЭРХЛЭХ АЖ АХУЙН ТУХАЙ ТОВЧХОН
Keywords:
Чулуун зэвсэг, түүвэрлэх аж ахуй, мал аж ахуй, газар тариаланAbstract
Монголын эртний түүхийн зангилаа асуудлуудын нэг нь Монголын неолитын үеийн хүмүүсийн эрхэлж байсан аж ахуйн хэлбэрүүд, тэдгээрийн хамрах бүс нутгийн хүрээ, хоорондын харилцан хамаарлын асуудал юм.
Энэ үеийг манай түүхч эрдэмтэд "олзворлох түүвэрлэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн үе" гэх буюу "хэрэглэх аж ахуйгаас үйлдвэрлэх аж ахуйд шилжсэн үе" гэх зэргээр нэрлэдэг. Сүүлчийн нэр томъёо нь хэдийгээр ихээхэн шүүмжлэлд өртдөг ч гэсэн монгол хэлний, нэр томъёоны үгийн санаа, утгын гүнийг мөрдөн хөөж, хөрвөөн тайлбарлахад энэ 2 нэрийг агуулах утга нь адилдаа адил санагдана.
Ямар ч гэсэн энэ үеийг "неолитын хувьсгалын үе" гэж Английн нэрт эрдэмтэн Гордон Чайлд оновчтой нэрлэсэн билээ. Үнэхээр "Монголын неолитын үеийн олон олдвор тухайн үеийн хүмүүсийн соёл, иргэншилд асар хурдацтай өөрчлөлт гарсныг харуулж байгаа, үүнд "үйлдвэрлэгч аж ахуй" газар тариалан, мал аж ахуй үүссэн, эхийн эрхэт ёсны цэцэглэлт болсон, технологийн "шинэчлэлт" /чулууг өнгөлөх, зүлгэх, нүхлэж цоолох, ваар сав хийх/, гарсан нь археологийн шинжилгээний дүнгээр батлагдаж байна /Монгол улсын түүх. 1999, 40x/.