ДОРНОД МОНГОЛЫН НЕОЛИТ, ХҮРЭЛ, ХҮННҮГИЙН ҮЕИЙН ОРШУУЛГЫН ЗАН ҮЙЛИЙН ХАРЬЦУУЛСАН СУДАЛГАА
Keywords:
булш, оршуулгын зан үйл, бүтэц, неолит, хүрэлAbstract
Монгол орны үе үеийн соёлд холбогдох дурсгалууд (хадны сүг зураг, хөшөө дурсгал, хот суурин, түүвэр олдвор, булш оршуулга, түүнээс гарсан эд өлгийн зүйлс)-ыг эрдэмтэд харьцуулан судалж, өөр өөрийн дүгнэлтүүдээ өгсөөр байгаа бөгөөд гагцхүү оршуулгын байгууламжийг тусад нь авч түүний бүтэц, зохион байгуулалт, зан үйл, түүнд гарсан өөрчлөлт, хөгжил дэвшил, холбоо хамаарлыг Монголын материал дээр хөндөн тавьсан нь өнөө хир ховор байна. Тийм ч учраас энэхүү сэдвийг бид сонгон авч неолит, хүрэл, хүннүгийн булш оршуулгын байгууламж, оршуулах зан үйл хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг судлах оролдлого хийлээ. Энэхүү судалгаанд нь нэг бүс нутаг өөрөөр хэлбэл Дорнод Монголын булш оршуулгуудыг сонгон авлаа. Учир нь энэ бүсээс неолит, хүрэл, хүннүгийн аль аль үеийнх нь шинж төрхийг харуулсан булш оршуулгууд олдсон бөгөөд энэ нь судалгааны зорилготой нөхцөлдөж байгаа юм.
Уг судалгаанд Дорнод Монголын нутагт малтан судалсан Неолитийн 5, Хүрлийн 80 гаруй, Хүннүгийн 11 нийт 100 орчим булшны өгөгдөхүүнийг авч ашиглалаа.
Судалгааг хийхийн тулд булшны материалуудыг ижил нөхцөлтэй нэг хүснэгтэд оруулаад тэндээсээ харьцуулалт хийж дүгнэлт гаргаж авахыг зорилоо. Тэгэхдээ неолит, хүрэл, хүннүгийн гэсэн 3 үндсэн үеийг хооронд нь харьцуулсан бөгөөд булшнуудаа ижил төсөөтэй ялгаатай талаар нь тоон хэмжүүрт оруулан жишихэд голлон анхаарсан.