"СЭЛЭНГИЙН” ХЭМЭЭХ ЗОСОН ЗУРГУУДЫГ ШИНЭЭР ТАЙЛБАРЛАХ НЬ

Authors

  • 3. Батсайхан

Keywords:

зосон зураг, дөрвөлжин хашлага, цэг, хүн, шувуу

Abstract

Эртний хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, шүтлэг бишрэлийг судлах нэгэн чухал хэрэглэгдэхүүн бол хадны зураг юм. Ялангуяа археологийн утга зохиолд "сэлэнгийн" хэмээн нэрлэсэн хадны зосон зурагууд бидний сонирхон буй асуудалд хариу өгөх мэдээлэлийг агуулснаараа анхаарал татаж байна. 

Энэхүү зосон зургууд Төв ба Умард монгол, Өвөр Байгалын нутаг хүртэлх өргөн уудам нутагт тархсан сэдэв, дүрслэл, зохиомжийн нэгдэл нь ижил төстэй нэгэн цаг үед хамаарах дурсгал билээ. Зохиомжийн нэгдлийг үзэхэд цэг бүхий дөрвөлжин хашлага, гар гараасаа хөтлөлцөн бүжиглэх хүмүүс, далавчаа дэлгэсэн шувуу, морь, хөндлөн хос зураас, хэрээс тэмдэг зэргээс бүрдэнэ. Эдгээр дүрсүүдийг бүгдийг нь нэгтгэсэн агуулгын хувьд өргөн дэлгэр сонгодог зургийн жишээ болгон Гачууртын амны зургийг нэрлэж болох бөгөөд дор товч тодорхойлж үзье.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2002-12-20

How to Cite

3. Батсайхан. (2002). "СЭЛЭНГИЙН” ХЭМЭЭХ ЗОСОН ЗУРГУУДЫГ ШИНЭЭР ТАЙЛБАРЛАХ НЬ . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 210(19), 34–39. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3380