ОЙРАД МОНГОЛЧУУДЫН АН АГНУУРЫН ЗАРИМ ЗЭВСЭГ
Keywords:
Ойрад монголууд, Ан агнуур, ЗэвсэгAbstract
Ойрад Монголчуудын нутаглан сууж буй газар нутгийн байгаль газарзүйн байршлаас үүдэн сайхь нутагт ан амьтан элбэг. Алтайн уулсаар аргаль, янгир, ирвэс, шилүүс, үнэг, чоно, хярс, тарвага, булга, суусар, говь талд бөхөн, хар сүүлт, зээр, хулан зэрэг ан амьтад бий. Ойрадчууд эртний анчин гөрөөчин удамтай бөгөөд ан гөрөө нь тэдний ахуй амьдралд мал аж ахуйн дараа хоёрдугаар суурийг эзэлж байв. Ийм ч учраас Ойрад Монголчуудын ан агнуурт хэрэглэгдэж байсан уламжлалт арга, зан үйл, зэвсэг хэрэгслийг нэхэн судлах нь Монголын түүх угсаатан судлалын хойшлуулашгүй асуудлын нэг мөнөөс мөн.
Судлаачид Ойрадчуудын ан агнуурт хэрэглэж байсан уламжлалт агнуурын арга, зан үйлийн талаар зохиол бүтээлдээ ямар нэгэн хэмжээгээр хөндсөн хэдий ч харин зэвсэг хэрэгслийг хэрхэн хийж тавьж асан арга технологийн талаар шинжин судалсан нь нэн ховор. Галт зэвсэг түүний төрөл хэлбэр, тоо олшрохын хирээр уламжлалт зэвсэг хэрэгслээр ан агнах нь улам бүр хязгаарлагдаж буй өдгөө цагт түүнийг хийх, тавих арга технологи мартагдан бүдгэрсээр байна. Учир иймд бид Ховд, Увс, Баян- Өлгий аймгийн нутагт аж төрөн сууж буй Ойрад Монголчуудын дунд судалгаа хийж материал цуглуулан энэхүү өгүүллийг бичлээ.
Мөнхүү өгүүлэлд Баруун Монголын олон ястнууд дүүгүүр, басваг, суулга занга, дүүжиг урхи, сааль зэрэг зэвсэг хэрэгслүүдийг хэрхэн хийж тавьж байсан арга технологийн тухай өгүүлэх болно.