БУДДЫН ШАШНЫ НӨЛӨӨ МОНГОЛЧУУДЫН ГАЛЫН ТАХИЛГАД ТУССАН НЬ
Keywords:
Монголчууд, Бөөгийн шашин, Галын тахилгаAbstract
Галын шүтлэг нь Азийн олон ард түмний эртний шүтлэгийн нэг бөгөөд XVIII зууны дунд үед амьдарч асан Урадын Мэргэн даяанч лам Лувсандамбийжалцан бээр:
Үлэмж энэрэнгүй аугаа галын хаан
Үнэнч шулуун буянт галын тэнгэрийг
Энэтхэгийн орноо дээдлэн шүтдэг ажгуу ...
Эрхэм дээд галын сахиулсан
Эрэлхэг хүчит арш тэнгэрийг
Эгээ мөн төвдүүд бишрэн тахьдаг ...
Сүр ихт галын сахиулсан
Хиргүй ариун арш тэнгэрийг
Хятад нангиадууд ч хүндлэн тахьдаг ажгуу хэмээн Монголын хөрш зэргэлдээ орнуудад ч галыг бурханчлан шүтдэг, галд зориулан тайлга, тахилгын зан үйл хийдэг байсан тухай бичиж үлдээсэн байна.
Монголын гал тахилгын сан судрын бүтэц зохиомж, дүр дүрслэл, өгүүлэмжид Энэтхэг Төвдийн буддын шашны ертөнцийг үзэх үзлийн тусгал ойлголтууд орсныг бид ажиглаж болно. Энэ нь Монголд буддын ба ламын шашин удаа дараагаар дэлгэрч байсан өнө эртний болон хожуу үеийн түүхэн цаг үе, үйл явцтай холбоотой юм.