МОНГОЛ ГЭСЭРИЙН ТУУЖ БА БӨӨГИЙН ШАШНЫ УЧИР

Authors

  • Д.ЭРДЭНЭБИЛЭГ

Keywords:

Гэсэрийн тууж, Бөөгийн шашин

Abstract

Монгол "Гэсэрийн тууж"-д бөөгийн шашны ул мөр нилээд харагдаж монгол Гэсэрийн үндэсний шинж онцлогийг харуулж байдаг. Ураг төрлийн нийгэмд үйлдвэрлэлийн хүчин туйлын дорой буурай ба эрдэм мэдлэгийн мөчид цулгуйгаас болж эртний монголчууд байгалийн элдэв зүйлийн үзэгдлийг зөвөөр таниж шинжлэх ухаанаар тайлбарлаж чадахгүй, зөвхөн өөрийн ойлголтоор байгалийг эзэн сахиустай хэмээн тайлбарлаж, түүнд халдаж болзошгүй гэсэн сүсэг бишрэлийн улмаас өөрийн хувь заяа, хүсэл эрмэлзлээ тэнгэр буюу эзэн сахиусанд даатгадаг байдал "Гэсэрийн тууж"-д туссан байна. Энэхүү бөөгийн шашны үзэл санаа нь тэнгэрийг шүтэх, сүнсийг шүтэх, төлөг үзэх, зүүд манах, галыг шүтэх зэрэг үзэгдэл алхам дараатайгаар буй болж ардын аман үлгэрийн дотор зураг мэт шингэж өнөө үетэй нүүр золгожээ. 

Бөөгийн шашны хамгийн гол шүтээн нь тэнгэр мөн. Бөө мөргөлийн үзэлтийг үндэслэвэл тэнгэр бол амьлалын үндэс бөгөөд арга ухааны эх булаг. Байгаль дэлхийн аливаа хэрэг бодис цөм тэнгэрт захирагдана гэж үздэг тул "Гэсэр тууж"-ийн дотор Гурван богд тэнгэр, Өргөн цагаан тэнгэр, Дээд хурмаст тэнгэр, Амьд гурван тэнгэр, Хилэнгийн цагаан тэнгэр, Эргийн шар тэнгэр, Гал тэнгэр, Эрхэт тэнгэр, Хар тэнгэр, Гэрч цагаан тэнгэр, Хан мөнх тэнгэр 1 гэх мэтээр илэрч байна. "Авай Гэсэр Хөвүүн" дотор илрэн гарч байгаа тэнгэр гэвэл Аай улаан тэнгэр, Цэгэн цэвтэн тэнгэр, Оёдол цагаан тэнгэр, Оюу гар цагаан тэнгэр, Тавин таван тэнгэр, Есөн дүүлэм тэнгэр, Түмэн цагаан тэнгэрчүүл, Наран дулаан тэнгэр, Олон баян тэнгэр, Бүслүүр цагаан тэнгэр, Бутархай цагаан тэнгэр, Заяан цагаан тэнгэр, Хуртай гурван тэнгэр, Өндөр дүүлэм тэнгэр, Шудургуу цагаан тэнгэр, Буудлын гурван тэнгэр, Цайр цагаан тэнгэр, Улаан цолмон тэнгэр, Хайр хар тэнгэр, Хайр балай тэнгэр, Бүслүүр хар тэнгэр, Бүрт хар тэнгэр, Есөн гурван тэнгэр, Амаржин гурван тэнгэр, Гурван салхин тэнгэр, Бор цоохор тэнгэр, Шар цоохор тэнгэр2 гэх мэт олон арван тэнгэр байдаг.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2002-12-20

How to Cite

Д.ЭРДЭНЭБИЛЭГ. (2002). МОНГОЛ ГЭСЭРИЙН ТУУЖ БА БӨӨГИЙН ШАШНЫ УЧИР . Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 187(13), 104–109. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/3368