УЛААНХАДЫН ХАДНЫ ЗУРГИЙН УРЛАХУЙ БОЛОН УР ЧАДВАРЫН ТУХАЙД

Authors

  • Дуань Янь Тао (Duan Yan Tao)

Keywords:

内蒙古克什克腾, 红山, 白岔河, 永兴, 石板房, 广义, 乌兰坝底, 双合, 大 河隆, 胡角吐, 沟门, 哥佬营子, 孤山子, 池家营子, 半支箭岩, 小来歹沟岩, 康家山, 初 头岩, 关家营子乡岩

Abstract

Зохиогч 1998 оноос эхлэн хэдэн нөхдийн хамт Улаанхадны зураг бүхий газруудаар явж нийтдээ 500 орчим зургийн хэв дардас, гэрэл зураг авч эх хэрэглэгдэхүүн бэлтгэсний зэрэгцээ холбогдох ном бүтээлийг уншиж судалсан билээ. Эл өгүүлэлдээ цуглуулсан эх хэрэглэгдэхүүндээ тулгуурлан өөрийн үзэл бодлоо өгүүлэхийг хичээсэн болно.1981 онд Өвөр Монголын Хишигтэн хошууны Bai ta he (白岔河) голын нутаг Yong Xing (永兴), Shi ban fang (石板房), Guang yi (广义) Wu lan ba di (乌兰坝底), Shuanghe (双合), Da he long (大河隆), Hu jiao tu (胡角吐), Gau men (沟门), Ge lao Ying zi (哥佬营子) зэрэг 9 газраас 48 зураг олдсон байна.1990-ээд оны эхээр Ying jin he голын эргээс бөлөг чухал зураг олдсон бөгөөд энд найман газраас 70 орчим, Gu Shan zi (孤山子)-аас 2, Chi jia Ying zi (池家营子)-аас 5, Ban zhi jian (半支箭岩)-аас 13, Xiao lai dai gou (小来歹沟岩) эргээс 27, Tang jia shan (康家山) уулын гуугаас 8, Chu tou lang (初头岩)-аас 5, Guan jia yingzi (关家营子乡岩) –с 15, Hong shan (红山) уулаас нилээд зураг олдож илэрсэн ажээ. Улаанхадын хадны зурагт ихэвчлэн хүн, хийсвэр зураг, амьтан ургамал дүрсэлсэн зураг зонхилж байна. Түүний дотор амьтнаас буга, зэрлэг гахай, бар, тэмээ, нохой, морь, шувуу зэрэг, хүнээс хүний нүүр, толгой болон бүтэн биеийг дүрсэлснээс гадна хүн амьтдыг цугт нь ахуй амьдралтай холбон дүрсэлсэн нь бий. Хийсвэр эд зүйлст ихэнхдээ нууцлаг, эртний хэв шинжийн зүйлийг дүрсэлжээ. Ургамлын зураг тийм ч олонгүй бөгөөд голдуу хүнтэй холбоотой байдлаар дүрсэлсэн байна. Улаанхадын хадны зургийн он цагийн тухай ярихад бэрхшээлтэй байдаг. Зургийг бүтээсэн цаг үеийн хамгийн эртнийг шинэ чулуун зэвсгийн үетэй холбон үзэж болно. Улаанхадын хадны зургийн урлахуйн хэв маяг олон янз. Хадны зургийн бүтэц энгийн, бодит байдалтай. Улаанхадын хадны зургийг бүтээсэн байдлыг ерөнхийд нь хэлбэл сийлэх ба зурах гэсэн үндсэн хоёр аргаар үйлдсэн байх ба сийлэх арга зонхилж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-02

How to Cite

Дуань Янь Тао (Duan Yan Tao). (2023). УЛААНХАДЫН ХАДНЫ ЗУРГИЙН УРЛАХУЙ БОЛОН УР ЧАДВАРЫН ТУХАЙД. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 2(2 (271), 89–93. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1697