ХОТГОЙДУУДЫН МАЛ АЖ АХУЙГАА ЭРХЛЭХ АРГА УХААНААС

Authors

  • Б.ЗОЛЖАРГАЛ

Keywords:

Малын тарга тэвээрэг, “нар”, мал хариулга, бэлчээр

Abstract

Энэхүү өгүүлэлд Монгол орны баруун бүс нутагт орших Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд амьдардаг Хотгойдууд мал маллагааны арга ажиллагаандаа нарны энергийг хэрхэн ашиглаж эрхэмлэдгийг харуулахыг зорилоо.

Хотгойдууд жилийн дөрвөн улиралд зохицуулан малыг хариулахдаа өвлийн улиралд малыг уулын нөмөр дулаан газраар бэлчээхээс гадна нар ургах үеэр малаа бэлчээж, орой нь нар жаргахаас өмнө хотлуулдаг. Мөн Цагаан сарын шинийн нэгний өдөр зориуд нөөцөлсөн бэлчээрт малаа хариулж, заавал хонь хургалуулдаг заншилтай байна.

Хаврын улиралд малд ашиг шимтэй газрыг сонгож маш нарийн зохион байгуулалттайгаар 2-3 удаа нүүж малаа төллүүлж, тарга хүчийг авхуулж эхлэдэг.

Зуны улиралд Хотгойдууд гол мөрөн лүүгээ зусаж, малаас гарсан ашиг шимийг нарны энергийг ашиглан боловсруулах бөгөөд малын тарга хүчийг авахуулдаг.

Намрын улиралд малын тарга хүчийг тогтоон хариулж, тарга хүч муу авсан малыг нарны илчийг ашиглан цусыг ханаж тарга хүчийг нь бүрэн авахуулдаг байна. Мөн цагаан идээ болон махан хүнсээ бэлтгэж авдаг. Эдгээр мал маллагааны арга ажиллагаанд нарны илч, эрчим хүчний ач холбогдол өгүүлшгүй их билээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2023-01-02

How to Cite

Б.ЗОЛЖАРГАЛ. (2023). ХОТГОЙДУУДЫН МАЛ АЖ АХУЙГАА ЭРХЛЭХ АРГА УХААНААС. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 3(1 (287), 205–209. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1667