НҮҮДЭЛЧДИЙН ХОЁР ТӨРИЙН ХААДЫН УГ ЭХИЙН ДОМГУУДЫН ҮНЭН МАГАД ТҮҮХИЙГ НЯГТЛАХ НЬ

Authors

  • Г. МЭНЭС

Keywords:

Тэнгэрийн нагац, Хүннү, Маодунь, Хуянь, Хияд яс, Боржигин овог, Алтан ураг

Abstract

Эл судалгаагаар Хүннү улсын шаньюй хийгээд Их Монгол улсын Хияд яст Боржигин овогт Чингис хааны
Алтан ургийн эзний язгуур гарсан уг эхийн түүхийн үнэн магадыг нягтлахын тулд холбогдол бүхий эртний Хятадын болон Монгол сурвалж бичгүүдэд тэмдэглэгдэн ирсэн домгууд, угсаатан судлалын эх хэрэглэгдэхүүнийг мөшгин шинжилсний үндсэн дээр бид Хүннү улсын эзэн буюу шаньюйн ураг хийгээд олон Монголчуудын дотроос тодорхой нэгэн угсаатны бүлэг буюу Хиян яснаас угшилтай Боржигин овгийнхны эрхэм шүтээн болж ирсэн язгуур өвөг буюу тотем нь Гэндү буюу эр чоно байсан тухай нэлээд ноцтой үндэслэл бүхий ойлголттой боллоо. Монгол угсаатны чоно шүтэн бишрэх үзэлд чоноос удам угсаагаа залган тоолох нь ямагт эцгийн тал буюу ясаа барьж хөөдөг уламжлал нэлээн тод томруун мэдэгдэж байгаа учир Хүннүгийн эзэн шаньюйн урагтай Хияд ястай Монголын хаадын ураг л худ ураг болж ирсэн байж болох нь учир зүйн бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2007-12-01

How to Cite

Г. МЭНЭС. (2007). НҮҮДЭЛЧДИЙН ХОЁР ТӨРИЙН ХААДЫН УГ ЭХИЙН ДОМГУУДЫН ҮНЭН МАГАД ТҮҮХИЙГ НЯГТЛАХ НЬ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 3(1 (287), 90–119. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1651