МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУХАЙ (XIII-XIV ЗУУН)

Authors

  • Д. ЭНХЦЭЦЭГ

Keywords:

Монгол, Эмэгтэй

Abstract

Эмэгтэй хүн, эх хүн, үзэсгэлэн гоо, саруул ухаант бүсгүйчүүдийн үүрэг өрх гэр, төрт улс, дэлхий дахинд нэн чухал байсаар ирсэн. Түүх шашдир арвин монгол угсаатны түүхэнд “Монголчуудын зуун” хэмээн нэрлэгдсэн тэр л эрин үед дэлхийг донсолгож, гавъяат үйлсийг бүтээсэн, баатарлаг эрс олон ч тэдний ололт амжилтын үндэс болсон “түүхийг чимээгүй бүтээгч эмэгтэйчүүд өөрсдийн орон зайгаа хэдийн эзлэн буурал түүхийн торгон хуудаснаа тэмдэглэгдэн үлджээ. XIII-XIV зууны түүхийг бүтээгчид болох Монголчууд, ялангуяа, эмэгтэйчүүдийн талаар сонирхон судлах нь монголын түүхийн судалгааны нэг чиглэл болжээ. Бид энэ илтгэлдээ тухайн үеийн эмэгтэйчүүд ямар төрхтэй, хэрхэн харагддаг байсан болон тэдний хувцас хэрэглэл, гоёл чимэглэлийн талаар олон хэлний сурвалж бичгүүдэд хэрхэн тусгагдсан байдаг талаар өгүүлэх  болно. Эмэгтэйчүүдийн төрх, өмсгөл, зүүлт зэргийн талаар “Монголын нууц товчоон”-д дурьдсан мэдээ баримт ховор ч, Юань улсын үеийн хатадын хөрөг зураг,  тухайн үеийн археологийн болон антропологийн хэрэглэгдэхүүн, хадны зураг, монгол, хятад, перс хэл дээрх сурвалжууд, өрнө дорны аялагчид жуулчдын тэмдэглэлд тулгуурлан зарим талаар нөхвөрлөн тодорхойлж болох юм.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2010-12-01

How to Cite

Д. ЭНХЦЭЦЭГ. (2010). МОНГОЛ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ТУХАЙ (XIII-XIV ЗУУН). Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 6(1 (365), 153–166. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1612