СУУГУУЛ НИЙГЭМ БОЛОН ЭХ НУТАГТАА БУЙ БУРИАДУУДЫН АВУНКУЛАР НЭРШЛИЙН ЗҮЙРЛЭСЭН ХЭРЭГЛЭЭ
Keywords:
буриад диаспора, буриад нагац талын харилцааны ураг төрлийн нэршил, гэрлэлтийн холбооны харилцаа, хамаатан садны тухай хэлц, оросын колониализм, эх нутаг болон суугуул нийгэмAbstract
Нагац хоорондын ураг төрлийн харилцаа (avunculate) нь нийгмийн хүн судлалын түүхэнд хамгийн их судлагдсан сэдвийн нэг билээ. Шнайдерээс өмнөх үеийн хоёр онол болох удмын болон холбооны онолууд нагац талын харилцааг; хэн нэгэн хүн, нагацыгаа өөрөөсөө дээгүүр байр суурьтай гэж хүлээн зөвшөөрөх ч заримдаа түүнтэйгээ зөрчилдөж байдаг гэж үздэг. Энэ өгүүлэл дээрх сонгодог антропологийн үзэл болон өнөө үеийн буриадын улс төр, нийгмийн бодит байдал хоёрын хооронд холбоо хамаарал байгаа эсэхийг тогтоох юм. Ялангуяа диаспора буриадуудын эх нутаг болон суугуул нийгэмтэйгээ харилцах харилцааны шинэ агуулга болсон нагац талын ураг төрлийн харилцааны нэршлийн зүйрлэсэн хэрэглээний тухай хөндөхийг хичээсэн юм. Сүүлийн үеийн хандлагаар ураг төрлийн нэршил нь олон төрлийн агуулгатай, уян хатан төдийгүй удмын холбоо хамаарал гэхээсээ илүү нийгмийн харилцаа гэж ойлгох ёстой эд ажээ. Би өгүүлэлдээ Монгол Улс, Өвөр монгол дахь буриад диаспора нарын жишээгээр хэрхэн тэд нагац талын харилцааны тухай ойлголтыг ашиглан Орос дахь эх нутгийг нь колоничлогчид болон нийгмийн тэгш бус байдал ихтэй суугуул нийгэм хоёрын хоорондох харилцааны зөрчил, ойлголтыг тодорхойлж буйг харуулах юм. Энэхүү ураг төрлийн нэршил нь нийгмийн өргөн ач холбогдолтой төдийгүй орон нутгийн түвшинд улс төрийн өөрчлөлтийн нөлөө, хүчний тэгш бус байдлын илэрхийлэл болох боломжтой гэж үзлээ.