Эгийн голын неолитийн үеийн хүний олдворын краниологи, остеологийн судалгаа
Keywords:
неолитийн булш оршуулга, Эгийн гол, Харуулын гозгор, Марзын хөтөл, антропологи хэв шинжAbstract
Энэхүү өгүүлэлд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Эгийн голын сав Харуулын гозгор, Марзын хөтөл хэмээх газруудад 2015 онд малтан судалсан неолитийн үеийн булшнаас олдсон хүний олдворын краниологи, остеололгийн судалгааны дүнгээс танилцуулж байна. Судалгааны дүнгээр Эгийн голын хүний ясны олдворууд нь Монголжуу төрхтний антропологи хэв шинжийг харуулж байгаа бөгөөд дорнод Монголын болон хил залгаа Байгал нуур орчмын неолитийн үеийн хүн амуудаас краниометрийн зарим шинжээрээ ялгарах онцлогтой байна. Эгийн голын хөндийгөөс олдсон шинэ чулуун зэвсгийн үеийн насанд хүрсэн эрэгтэйчүүдийн биеийн өндөр, их биеийн урт, мөрний өргөн Монголын нутгаас олдсон неолитийн бусад олдворынхтой ойролцоо боловч биеийн жингээр тэдгээрээс үлэмж бага байв.