ХОТ АЙЛ - МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НИЙГМИЙН ӨВӨРМӨЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Authors

  • Б.ГАНТӨМӨР МУИС, ШУС, Философийн тэнхим

Keywords:

Монгол уламжлал, хот айл, ураг төрөл, нүүдэл, социаль бүтэц, мал аж ахуй, газар бэлчээр

Abstract

Нүүдэлчдийн нийгмийн байгууллын өвөрмөц онцлогийн тухай асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагын үүднээс авч үзэх нь өнөөгийн нэгдмэл бөгөөд олон хэмжээст дэлхий ертөнцийн хөгжлийн шинэ хандлагатай уялдуулан боловсруулахад арга зүйн учир холбогдолтой болох юм. Монголын  уламжлалт хот айлын тогтолцоо нь нүүдлийн соёлын эдийн засгийн суурь харилцаа болох газар өмчлөлийн хэлбэр (ашиглах, эзэмших утгаар) хийгээд давхаргын харилцааны цогцолбор илэрхийлэл болсон нийгмийн социаль бүтэц, социаль үзэгдлүүдийн онцлог байдлыг тодорхойлох үндсэн хүчин зүйл болж байсан гэж үзэж болно. Нүүдэлчдийн газар өмчлөлийн асуудал олон жилийн турш судлаачдын анхаарлыг татсаар ирсэн бөгөөд өнөөдөр хүртэл нэг мөр цэгцэрсэн дүгнэлтэд хүрч чадаагүй байгаа билээ.

Downloads

Download data is not yet available.

Downloads

Published

2015-12-01

How to Cite

Б.ГАНТӨМӨР. (2015). ХОТ АЙЛ - МОНГОЛЫН УЛАМЖЛАЛТ НИЙГМИЙН ӨВӨРМӨЦ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ. Mongolian Journal of Anthropology, Archaeology and Ethnology, 8(1(403), 119–124. Retrieved from https://journal.num.edu.mn/MJAAE/article/view/1568