МОНГОЛЧУУД АГНУУРТ ЗАНГА ХЭРЭГЛЭЖ БАЙСАН НЬ (Бидэнд олдсон нэгэн гар бичмэлийн тухай)
Keywords:
Монголчуудын уламжлалт ан агнуур, агнуурын зэвсэг хэрэгсэлAbstract
Агнуурт занга тавьж агнах нь маш эртний хуучин аргын нэг юм. Монголчууд, хангай хөвчид тураг ан агнахдаа том хэмжээний нүх ухаж дээгүүр нь өвсөөр өнгөлөн битүүлээд түүн рүүгээ анг гэнэдүүлэн унагах, жижгэвтэр биетэй амьтанд шурган орох төдий хаалга, нүх гаргасан занга тавьж тэр нүхээр орж оньсыг хөдөлгөмөгц дээрээс нь хүнд юм унаж дарж алахаар зохион байгуулдаг байв. Хээр талын бүсэд ан амьтдын ус уух газар нүх ухаж амсарт нь хана тавьж далдлан бүрхээд анг тэр нүхэнд тээглүүлэн унагаж агнах зэрэг олон арга хэрэглэж байжээ. Сайль, занга, хаж мэтийн зэвсэг нь хүн малд онц аюултай тул яваандаа хэрэглэхийг төрийн хуулиар цаазлан хориглож, агнуурын багаж зэвсэг сайжран хөгжихийн хирээр орхигдон мартагдахад хүрсэн байна. Энэхүү өгүүлэлд өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст бичсэн “Агнуурт занга хэрэглэж байсан нь” хэмээх сонирхолтой гар бичмэлийг уншигч, судлаачдад зориулан нийтэлж байна.