Хүннүгийн амьтны загварт урлаг, түүний онцлог ба бэлгэдэл
Keywords:
Хүннүгийн амьтны загварт урлаг, домгийн ганц эвэрт амьтад, эвэртэн ван, адууны тоног хэрэглэлAbstract
Евразийн эртний нүүдэлчдийн амьдралын хэв маягаас шалтгаалан тэдний гоёл чимэглэл, эд хэрэглэлдээ амьтны дүрс түлхүү оруулж иржээ. Тиймээс ч нүүдэлчдийн урлагийн онцлогийг “амьтны загварт” хэмээн тодорхойлдог. Амьтны загварт олдворууд НТӨ II мянганы дунд болон төгсгөл үеэс эхлэн Евразийн бүс нутагт өргөн тархаж, Хүннүгийн үед ч үргэлжлэн хөгжсөн юм. Энэ өгүүлэлд Хүннүгийн амьтны загварт дүрслэлийн онцлог, Хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн адууны тоног хэрэглэл болох алт мөнгөн эдлэл дээр дүрслэгдсэн домгийн амьтдын дүрслэлийн талаар онцлон авч үзэв. Мөн зохиогч Хүннүгийн үеэс язгууртнууд зэрэг зиндаагаа амьтны загварт урлагийн дүрээр төлөөлүүлсэн ялгамжтай тэмдгийг бий болгосон бөгөөд энэ уламжлал нүүдэлчдийн дунд XX зуун хүртэл хадгалагдаж ирсэн хэмээжээ.