Манж Чин улсаас Дөрвөдийн хан Сономгомбо, Магсаржав нарын хатанд олгосон өргөмжлөл
Abstract
Энэ өгүүлэлд Манж Чин улсаас Дөрвөдийн хан Сономгомбын хатан хөтөч нар овогт, Магсаржавын их хатан залахус овогтон нарт олгосон навчит өргөмжлөлийг судлан шинжлэхийг зорив. Манжийн хааны зарлигаар Монгол ноёдын хатан нарт өргөмжлөл олгохдоо язгууртны цол, хэргэм болон хатны уг язгуур, төрөлх зан чанарыг харгалзан үздэг аж. Манжийн төрөөс өргөмжлөл хүртсэн Монголын язгууртан ноёдын хатад тухайн үеийн засаг бус тайж нарын хатан болон бусад эмэгтэйчүүдээс дээгүүр байр суурь эзэлж, нийгмийн дээд давхрагад хамаарч байжээ. Манжийн хууль ёсоор Монголын засаг хан, чин ван, жүн ван, бэйл, бэйс, гүнгийн хатан нарт хааны хишиг хүртээж шагнахаас гадна хатныг нас барсны дараа тусгай түшмэл томилон хөдөөлүүлэх газарт тайлга үйлдэж байв.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.