“Халхын үйсэн цааз” дахь ноёдын удам угсааг тодруулах асуудалд

Authors

  • Э. Жигмэддорж

Abstract

“Халхын үйсэн цааз”-ын мэдээ нь XVI-XVII зууны Монголын язгууртан ноёд, тайж нарын удам угсааг улируулан шинжлэх тулгуур сурвалжийн нэг юм. Энэ өгүүлэлд “Модон барс жилийн намрын цааз”(1614)-ыг хэлэлцэн тогтоосон ноёдын угсаа язгуурыг тодруулах асуудалд анхаарал хандуулж, эдгээр язгууртнууд Гэрсэнз жалайр хун тайжийн 3, 4-р хөвгүүний удмын ноёд, тайж нар гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Өнөөгийн судалгааны түвшинд Халхын үйсэн цаазыг хэлэлцсэн язгууртнуудын угсаа гарвалын талаар судлаачдын дунд харилцан санал зөрүүтэй байгаа хэдий ч цаашид цаазын сэргээн засварласан эхийг нарийвчлан судалж, БНХАУ болон бусад улс оронд шинээр хэвлэгдэн гарч буй архивын баримт бичиг зэрэг эх хэрэглэгдэхүүнтэй харьцуулан үзсэнээр уг асуудлыг тодруулах бололцоотой хэмээн үзэж байна.

Additional Files

Published

2016-01-01

How to Cite

Жигмэддорж, Э. (2016). “Халхын үйсэн цааз” дахь ноёдын удам угсааг тодруулах асуудалд. Historia Mongolarum, 15, 67–86. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5547