Торгоны замд ноёрхохын төлөөх Жужан улсын тэмцэл

Authors

  • Пүрэвсүрэн Дэлгэржаргал

Abstract

Турфан, Таримын сав нутгийг жужанчууд эрхшээн ноёрхож байсан талаар хятад сурвалжид цэгцтэй мэдээ сэлт хомс байдгаас энэ талын судалгаа төдийлөн ахицгүй явсаар өнөөг хүрчээ. Харин 1997 онд Турфанаас олдсон элчийн бүртгэл тэмдэглэл нь Турфан, Таримын бүс нутагт жужанчуудын явуулсан бодлого, үйл ажиллагааг тодруулахад чухал ач холбогдолтой бөгөөд жужанчууд Турфанд төвтэй Гаочан ванлигаар дамжуулан Таримын сав, умард Энэтхэгийн улс орнуудтай өргөн дэлгэр харилцаж байсныг нотолж байна. Гаочанаас Бархөлөөр дайран Тэнгэр уулын зүүн хэсэг Богд уулыг даван Жужан улс руу аялан явдаг зам нь элчин харилцаа төдийгүй Торгоны замын умард салааны нэгэн чухал зам байжээ. Хятад сурвалжид “Хуйхуй зам” хэмээн тэмдэглэгдсэний улмаас Уйгурын зам хэмээн нэрлэсэн энэ зам угтаа Жужаны үеийн зам ажгуу. Жужан улс нь Турфан, Таримын бүс нутагт эрхшээл нөлөөгөө тогтоон, торгоны замын гол зангилаа хэсгийг хянаж байсан төдийгүй Тоба Вэй, Түгүхүнь (Тогоон), Эфталит улсуудтай нийт торгоны замыг хянахын төлөө өрсөлдөн тэмцэлдэж байсан билээ.

Additional Files

Published

2020-01-01

How to Cite

Дэлгэржаргал, П. (2020). Торгоны замд ноёрхохын төлөөх Жужан улсын тэмцэл. Historia Mongolarum, 19, 11–22. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5573

Most read articles by the same author(s)

<< < 1 2