Монгол дахь хамтралжуулалт ба ЗХУ-ын нөлөөллийг эргэн харах нь

Authors

  • Раднаасэд Төрдалай

Abstract

Энэхүү өгүүлэлд нэгдэлжих хөдөлгөөний эхлэл цэг болж, түүхнээ ухаарал, сургамжийг хослуулан үлдээсэн 1930-аад оны Монголын хөдөө аж ахуйн хөгжилд Зөвлөлт Оросын үзүүлсэн бодит нөлөөллийг архивын баримтад түшин залгамж холбоонд нь тусган авч үзэхийг зорилоо. Ингэснээр хамтралжуулалт нь үнэн хэрэгтээ Монголын эдийн засгийн түүхэнд дэх “зөвлөлтжүүлэх бодлого”-ын үр хөврөл байсан эсэх талаарх судлаачийн байр суурийг илэрхийлэхийг чухалчилсан болно. Өөрөөр хэлбэл уг асуудлыг голчлон Зөвлөлт Орос улсын байр суурь, улс төрийн бодлогын нөлөөлөлтэй холбон тайлбарлаж ирсэн өмнөх концепцийг эргэн харах болно. Мөн тус өгүүлэлд Монголын талын хэт хувьсгалжилт, гажуудал хийгээд Зөвлөлт Орос улсаас БНМАУ дахь эдийн засгийн хөгжлийн үйл явц, ялангуяа хамтралжуулалтын асуудлаар төдий л идэвхтэй бус байр суурь баримталж байсныг тодотгох, энэ хүрээний зангилаа асуудлын уулзвар дээр бодит байдлыг зураглахад гол анхаарлаа хандуулав.

Additional Files

Published

2019-01-01

How to Cite

Төрдалай, Р. (2019). Монгол дахь хамтралжуулалт ба ЗХУ-ын нөлөөллийг эргэн харах нь. Historia Mongolarum, 18, 130–146. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5568