Монгол орны газрын харилцаа, бэлчээр зохицуулалтын түүхийн асуудлууд

Authors

  • Раднаасэд Төрдалай

Abstract

Энэхүү өгүүлэлд Монгол орны газрын харилцааны түүхийг тоймлон өгүүлэхийн зэрэгцээ 1928-1959 онд өрнөсөн хөдөө аж ахуйн хоршоолох үйл явц нь монголчуудын уламжлалт газрын харилцаанд хэрхэн нөлөөлсөн тухай тодруулан авч үзлээ.
Монгол орны газрын харилцааны асуудал олон зуун жилээр харь гүрнүүдийн улс төр, эдийн засгийн бодлого, ашиг сонирхлын хүрээнд эргэлдэж байлаа. Гэвч уг асуудал 1990-ээд оноос монголчуудын язгуур эрх ашигтай уялдаатайгаар, орчин үеийн хандлагаар хөгжих түүхэн нөхцөл бүрдсэн билээ. Өнөөгийн газрын шинэчлэлд бэрхшээл сорилт чамгүй тулгарч байна. Иймд, түүх, өнөө үе, хэтийн төлөв гэсэн гурван цагийн хэлхээнд уг асуудлыг судлан үзэж, шийдвэрлэх тухай санал дүгнэлтээ эл өгүүллээр хуваалцахыг зорив.

Additional Files

Published

2017-01-01

How to Cite

Төрдалай, Р. (2017). Монгол орны газрын харилцаа, бэлчээр зохицуулалтын түүхийн асуудлууд. Historia Mongolarum, 16, 110–128. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5558