Их сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын түүхэн материалтай ажиллах чадвар

Authors

  • Пүрэвсүрэн Мягмар

Abstract

Энэ өгүүлэлд их сургуулийн бакалаврын нэгдүгээр курсын 220 оюутнаас авсан судалгааны үр дүнг танилцуулав. Тус судалгаа нь Монголын дунд сургуулиуд чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр нэвтрүүлснээр түүх заахдаа суралцахуйн ямар амжилт гаргаж буйг нягтлан тодруулахыг зорьсон юм. Судалгааны үр дүнд их сургуульд элсэж буй ихэнх оюутнууд түүхэн мэдээллийг задлан шинжлэхдээ асуудлын олон талт байдлыг харж чадахгүй байгаа нь харагдав. Түүнчлэн түүхийг зөвхөн суурь боловсролын түвшинд судалсан болон дунд сургуулийн ахлах ангиудад үргэлжлүүлэн үзсэн оюутнуудын хооронд түүхэн мэдээлэлтэй ажиллах чадварын ач холбогдол бүхий ялгаа байхгүй байна. Энэ нь ахлах ангиудад түүх судалсан суралцагчдын чадварт ахиц дэвшил гараагүй болохыг илтгэж байна. Энэ судалгаа Монголын их, дээд сургуулиудын түүхийн сургалтын өнөөгийн шинэчлэлийг практик хэрэгжилтийн талаас нь сайтар авч үзэхгүй аваас энэ нь багш, оюутнуудад онолын мэдээлэл өгөхөөс хэтрэхгүй үйл явц болон хувирч магадгүй болохыг сануулав.

Additional Files

Published

2017-01-01

How to Cite

Мягмар, П. (2017). Их сургуулийн нэгдүгээр курсын оюутнуудын түүхэн материалтай ажиллах чадвар. Historia Mongolarum, 16, 155–178. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5560