Энэтхэг дэх Их Монгол гүрний аравтын тогтолцоо

Authors

  • Пүрэвсүрэн Мягмар

Abstract

Их Монгол гүрний мансабын тогтолоо нь Өмнөд Азийн түүхийн хурээнд голлон судлагдсан байна. Өмнөд Азийн түүхийн судалгаануудад мансабын тогтолцоо нь Чингис хааны цэргийн аравтын тогтолцооноос үүссэн байж магад гэх санааг шүүн хэлэлцэх нь буй боловч Акбар хаан цэргийн дарга нар төдийгүй түшмэд, сурвалжтануудыг шинэ зохион байгуулалтад оруулахын тулд уг тогтолцоог санаачлан буй болгосон бөгөөд энэ нь цэргийн зохион байгуулалтаас ихээхэн өөр, нарийн тогтолцоо гэх үзэл тогтсон байна. Гэвч эдгээр судалгаанд илэрхий нэг асуудал байгаа нь аравтын тогтолцоог тодруулан судалж, мансабын тогтолцоотой харьцуулахгүйгээр шууд дээрх дүгнэлтэд хүрсэн явдал юм. Тус өгүүллийн зохиогч уг асуудалд анхаарал хандуулж, мансабын тогтолцооны бүтэц, үүргийг аравтын тогтолцоотой харьцуулан нягталсан бөгөөд судалгааны үр дүнд энэ хоёр тогтолцооны бүтэц, үүрэг нь ижил бөгөөд Энэтхэг дэх Их Монгол гүрний засаг захиргааны зохион байгуулалтын суурь нь үнэн хэрэгтээ Чингис хааны цэрэг-иргэний аравтын тогтолцоо байсан нь мэдэгдэв.

Additional Files

Published

2025-08-01

How to Cite

Мягмар, П. (2025). Энэтхэг дэх Их Монгол гүрний аравтын тогтолцоо. Historia Mongolarum, 23, 63–92. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10318