1912 оны Ховдын байлдааны тухай
Abstract
Үндэсний хувьсгалын гол зорилго Монголын төрийн тусгаар тогтнолыг сэргээн мандуулах үйл хэргийг гардан зохион байгуулах түр засгийн газрын үүргийг гүйцэтгэгч Халхын Хүрээний бүх хэргийг түр ерөнхийлөн шийтгэх газар (ХХБХТЕШГ)-аас цагаагчин гахай жилийн өвлийн тэргүүн сарын арван нэгэнд (1911.12.1) одоо хуучин журмаар өөрсдөөн улс болон шинэ төр байгуулан тогтоохоо зарласан билээ. Тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө бүхий л арга зам, хүч хэрэгсэл ашиглан тэмцэх шаардлага монголчуудын өмнө тулгарч түүнийг хэрхэн шийдвэрлэж ирсэн түүхийн нэг гэрч бол Ховд хотыг 1912 оны 8-р сарын 20-нд чөлөөлсөн байлдаан юм. Тус өгүүлэлд энэ тухай асуудлыг сэдэвчлэн, тодорхой үе шатуудад хувааж, монголчууд улс төр-цэргийн арга хэрэглэж, харийнхны гараас Ховдын хязгаар, Ховд хотыг яаж чөлөөлсөн түүхийг өгүүлэхийг зорьжээ. Тухайн асуудалд холбогдуулан зохиогч өөрийн зүгээс зарим нэг цоо шинэ санал дэвшүүлж, холбогдох баримт мэдээгээр нотлохыг оролдов.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2023 Historia Mongolarum
This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.