Ил хаант улсад перс түшмэдийн дахин сэргэлт

Везир Садр Ад-Дин Ахмед Халиди Занжанигийн намтар үйл ажиллагаа

Authors

  • Дануу Анхбаяр

Abstract

Ил хаант улсын төрийн эрхэнд Ахмед Тэгүдэр гарч ирсний дараа перс гаралтай түшмэдийн бүлэглэл хүчирхэгжсэн боловч Аргун ханы үед везирийн тогтолцоог Монгол ноёдын бүлэглэл гартаа оруулсан билээ. Гэвч цэрэг - улс төрийн эрх мэдлийг барьдаг Монгол ноёд иргэний эрхийг ч давхар хариуцсанаар Ил ханы эрх мэдэл, сүр хүчийг сулруулах болов. Иймд Аргун хан нь иргэний захиргаа болох везирийн тогтолцоог Ойрх дорнодын угсаатны цөөнх болох еврей түшмэдийн гарт шилжүүлсэн хэдий ч мусульман олонхийн эсэргүүцэлтэй тулгарав. 1291 онд Гайхату Ил хан өргөмжлөгдөнгүүтээ Хүлэгү, Абага ханы үеийн уламжлалыг даган перс түшмэдүүдийг иргэний захиргааны удирдлагад гаргав. Энэ нөхцөлд Садр ад-Дин Ахмед Халиди Занжани нь монгол ноёдын дэмжлэгэд дулдуйдан везирийн тушаалд томилогдсон бөгөөд Гайхату ханы үеийн эдийн засгийн хямрал, Газан ханы шинэчлэлийн бодлого зэрэг чухал үйл явдлуудад оройлон оролцов. Тэрээр Гайхату ханы үеийн чао-цаасан мөнгөний шинэтгэлийг удирдсан нь сурвалжуудад шүүмжлэлт байдлаар тусгагдсан боловч Ил хаант улсын везирийн албыг гурван удаа хашсан улс төрийн арвин замналтай түүхэн бие хүн билээ. Уг өгүүлэлд Садр ад-Дин Ахмед Халиди Занжанигийн намтар, үйл ажиллагааг тодруулан Ил хаант улсын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг нь тодруулахыг зорив.

Additional Files

Published

2017-01-01

How to Cite

Анхбаяр, Д. (2017). Ил хаант улсад перс түшмэдийн дахин сэргэлт: Везир Садр Ад-Дин Ахмед Халиди Занжанигийн намтар үйл ажиллагаа. Historia Mongolarum, 16, 24–46. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5555