Ил хаант улсын Везирийн тогтолцооны зарим онцлогууд хийгээд монгол везир Буха чинсан

Authors

  • Дануу Анхбаяр

Abstract

Их Монгол Улсын хаан Мөнхийн дүү Хүлэгү 1256 онд Ил хаант улсыг байгуулсны дараа улс орны иргэний удирдлагыг Хорасаны диванатын загвараар байгуулсан билээ. Уг байгууллагын онцлог ёсоор иргэний удирдлага везаретын толгойд Иран гаралтай түшмэд, санхүүчид гарсан. Гэвч везарет байгуулагдсан цагаас эхлэн улс төр, цэргийн эрхтэн болох Монгол ноёдтой гүн зөрчилд орж эхэлсэн бөгөөд уг хоёр хүчний тэнцвэрийг хэрхэн хангаснаас Ил хаадын улс төр, нийгмийн амьдрал шалтгаалж байв. Уг өгүүлэлд Ил хаадын везирийн тогтолцооны зарим онцлогыг ерөнхийлөн авч үзсэний дээр Аргун ханы үед Монгол ноёдын нэгэн болох Буха чинсаны везирийн тогтолцоог удирдсан арга ажиллагаа, үр дүнг тусгайлан судалсан болно.

Additional Files

Published

2016-01-01

How to Cite

Анхбаяр, Д. (2016). Ил хаант улсын Везирийн тогтолцооны зарим онцлогууд хийгээд монгол везир Буха чинсан. Historia Mongolarum, 15, 38–66. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5546