Жибзундамба хутагтын шавийн тахилын цайны албаны асуудлыг тодруулах нь

Authors

  • Гомбо Баярмаа

Abstract

Халхын шарын шашины тэргүүн Богд Жибзундамба хутагтын харъяат Их шавийн ардууд хутагтын болон харъяа сүм хийдийн зардал хэрэглэлийг гаргах үндсэн үүрэг хүлээдэг байсныг Тахилын цайны алба хэмээн нэрлэдэг байжээ. Энэ өгүүлэлд Богд Жибзундамба хутагтын харъяат шавийг захирах Эрдэнэ шанзудбын яамны үйл ажиллагааны нэг хэсэг Их сангийн үйл ажиллагааны алба оноох, хураан татах асуудлыг тодруулахдаа хутагтад шавь өргөгдөх ардын хөрөнгө чинээний байдал, нийт шавь нарын хөрөнгөнд алба тогтоох ба отог багуудаас хутагтын санд хэчнээн төрлийн алба барьдаг байсныг Монгол Улсын Үндэсний Төв Архивт хадгалагдан байгаа Эрдэнэ шанзудбын яамны данснуудыг ашиглан тодруулахыг хичээсэн болно. Ийнхүү үзхэд Их шавьд харъяат бологсод ихэвчлэн лам хуврага, цөөн тооны мал ахуйтай хүмүүс байхын сацуу Эрдэнэ шанзудбын яамнаас 3 жил дутам явуулах өрх, хүн ам, малын тоо бүртгэл нь Их шавийн ардын өрх, хүн ам, малын тоог бүрэн илэрхийлэх баримт биш харин алба оноох данс бүртгэл хэмээн үзлээ. Мөн энэхүү бүртгэл ёсоор барих Тахилын цайны алба нь шавь болгосодын үндсэн үүрэг төдийгүй албаны нэг төрөл юм. Албыг тахилын цайны алба болон шавь нарын малын ашиг шимээс татах алба хэмээн 2 хэсэгт хуваан алба онуулдаг байжээ. Их сангийн хүчин чадал нь шавь нарын үндсэн хөрөнгө малын тоо толгойноос хамаарч байсан байна.

Additional Files

Published

2016-01-01

How to Cite

Баярмаа, Г. (2016). Жибзундамба хутагтын шавийн тахилын цайны албаны асуудлыг тодруулах нь. Historia Mongolarum, 15, 112–134. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/5550