Монгол-Мингийн худалдааны харилцаа
Худалдааны хориг ба уулгалалт довтолгоо (1380-аад оноос 1570 он)
Keywords:
Монгол-Мингийн худалдааны харилцаа, худалдааны хориг, элчин худалдаа, ордны худалдаа, хилийн худалдаа, адууны зах., Mongol-Ming Trade Relations, Trade Embargoes, Envoy Trade, Court Trade, Horse MarketAbstract
Хоёр улсын тухайн үеийн улс төр, төрийн гадаад харилцааны бодлогын өөрчлөлт нь Монгол Мингийн худалдааны харилцааг тодорхойлж байв. Мин улсын гадаад бодлогын өөрчлөлт нь Монгол-Мингийн худалдааны харилцаанд шууд тусгалаа олдог байсан нь Мингийн хааны ордон гадаад худалдаандаа монополь эрхтэй байсантай холбоотой юм. Монголын талаарх Мингийн гадаад бодлого хувьсан өөрчлөгдөж, Монгол улсыг шууд түрэмгийлэх бодлогоос хараат улс болгох бодлогод, улмаар харилцааг тусгаарлаж, эдийн засгийн хориг тавих бодлогод шилжсэн нь хоёр улсын худалдааны харилцаанд шууд нөлөөлсөн байдаг. Мин улс гадаад худалдааг улс төрийн дарамт шахалт үзүүлэх хэрэгсэл болгон ашиглаж, худалдааны хэмжээг хязгаарлах, зарим барааг худалдахгүй байх, хилийн худалдааг хаах зэрэг арга хэрэглэдэг байсан. Үүний эсрэг монголчууд Мингийн хил хязгаарыг уулгалан довтолж, дарамт шахалт үзүүлэх тактик баримталдаг байв. . Гэвч үнэн хэрэг дээрээ, монголчуудын хилийн уулгалалт довтолгоо нь Мин улсын худалдааны хоригийн эсрэг, хилийн худалдаа нээхийг шаардсан шаардлагыг агуулдаг байсан ажээ. Монгол – Мингийн худалдааны түүхээс харахад, худалдааны хориг - уулгалалт довтолгоо нь хоорондоо салшгүй холбоотой байж, Монгол – Мингийн харилцааг тодорхойлогч зүйл болсон ажээ. Монгол-Мингийн худалдааны харилцааг дараах үеүдэд хуваан үечлэх боломжтой юм. Үүнд,
1. Монгол-Мингийн шууд бус худалдааны үе. (1368-1402 он).
2. “Ордны” болон ”хилийн” худалдаа хөгжсөн үе (1403-1450 он).
3. Мин улсын зүгээс тавьсан худалдааны хоригийн үе (1450-иад оноос – 1570 он).
4. Монгол-Мингийн худалдааны харилцаа сэргэсэн үе (1571-ээс XVII зууны эхэн хүртэл).
Энэхүү өгүүлэлд 1571 он хүртэлх Монгол-Мингийн худалдааны харилцаанд нөлөөлсөн гол хүчин зүйл, харилцааны хувьсал өөрчлөлтийг авч үзсэн болно.
Additional Files
Published
How to Cite
Issue
Section
License
Copyright (c) 2025 Historia Mongolarum

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial-ShareAlike 4.0 International License.