Монгол хаадын угсаа залгамжлал

Аюушридараас (1338-1370-1378) Лигдэн хутагт (1592-1604-1634) хүртэл

Authors

  • Дугарсүрэн Энхцэцэг МУИС -ийн Түүхийн тэнхимийн зөвлөх дэд профессор

Keywords:

Угсаа залгамжлал, хаанчлал, Монгол дахь хоёр засгийн үе, Махагүргис хаан

Abstract

Эзэнт гүрний дараах үе - Аюушридараас (1338-1370-1378) Лигдэн хутагт (1592-1604-1634) хүртэл Чингис хааны угсааны Алтан ургийн хаадын угсаа залгамжлалыг тодруулах анхдагч сурвалж хэрэглэгдэхүүн хомс, хожмын түүхэн зохиолуудын мэдээ зөрүүтэй, судалгаа цөөн, олон асуудал анхаарал татсан хэвээр байдаг. Хаадын угсаа залгамжлал, хаан суусан он цагийн зөрүүг тодорхой болгохын тулд Монголын түүхийн зохиолуудын мэдээг Хятадын албан түүхийн он цаг лугаа харьцуулан нягтлах явдал чухал юм. Сурвалж болон судалгаанд тухайн үеийн хаадын угсаа залгамжлалд он цагийг зөрүү гарах болсон нэг шалтгаан нь Монгол дахь хоёр засгийн үе юм. Мөн Тодобух [Тайсун]-ын хүү Махагүргис (1446 -1454-1464) хаанд холбогдох он цагийн зөрүү хаадын угсаа залгамжлалыг бүрхэгдүүлж, он цагийн ялгаа буй болгожээ. Махагүргис хааныг нэг он хаан суусан гэх мэдээг баримтлан Батмөнх Даян хааны төрсөн болон хаан суусан, тэнгэр болсон он тооллыг зөрүүтэй тэмдэглэдэг. Үүнээс улбаалан Боди Алаг хааны түүхэн хэрэг явдлыг он цагийн хувьд зөрүүтэй тэмдэглэж иржээ. Энэ бүхнийг нягтлан Монгол хаадын угсаа залгамжлалын түүхийг авч үзсэн болно.

Additional Files

Published

2026-03-01

How to Cite

Энхцэцэг, Д. (2026). Монгол хаадын угсаа залгамжлал: Аюушридараас (1338-1370-1378) Лигдэн хутагт (1592-1604-1634) хүртэл. Historia Mongolarum, 24, 124–147. Retrieved from https://journal.num.edu.mn/HistMon/article/view/10999

Most read articles by the same author(s)