Гэр бүлийн хүчирхийллийн нийгэм-эдийн засгийн үнэ өртөг
Social and economic cost of domestic violence
Keywords:
гэр бүлийн хүчирхийлэл, бие махбодийн хүчирхийлэл, сэтгэл санааны хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийлэл, бэлгийн хүчирхийлэл, хүчирхийллийн нийгэм, эдийн засгийн болон эрүүл мэндийн өртөгAbstract
Гэр бүлийн хүчирхийлэл нь социалист нийгэмд гэр бүлийн дотоод хэрэг, хувийн асуудал гэж үзэгддэгээс далд, нуугдмал оршиж байсан бол зах зээлийн чөлөөт нийгэмд гэр бүлийн хүрээнээс хальж нийгмийн асуудал болох нь хүлээн зөвшөөрөгдөж, төрийн зохицуулалт шаардагдах болтлоо ил гарч, олон тооны таагүй үр дагавруудыг авчирч байна. Хэдийгээр гэр бүлийн хүчирхийллийн талаар олон арван судалгаа хийгдсэн байдаг хэдий ч хүчирхийллийн улмаас эрүүл мэндэд учруулсан хор уршгийн үнэ өртөг, хүчирхийллийн эдийн засагт учруулах нөлөөллийг тооцох чиглэлээр хийсэн судалгаа байхгүй байсан юм. Гэр бүлийн хүчирхийлэл нь гэр бүлийн гишүүд хооронд гардаг хувийн шинжтэй харилцаа мэт боловч нийгмийн олох асуудалтай харилцан хамааралтай, нийгэмд үзүүлэх нөлөөлөл, хор уршиг ихтэй асуудал байдаг. Тиймээс гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын эрүүл мэндэд учирсан хор уршиг, эдийн засгийн өртгийг судалж, түүний бодит хор хохирол, өртөг зардлыг мөнгөн дүнд шилжүүлэн тооцох, шалтгаан, үр дагаврыг тодорхойлох зорилгоор гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдийн бодит байдалд тулгуурлан энэхүү судалгааг хийсэн болно.