СПОРТЫН СОЦИОЛОГИ ДАХЬ ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ

Authors

DOI:

https://doi.org/10.22353/soc.2025.19.16

Abstract

Жендэр гэдэг нь эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн нийгэмд бий болсон ялгааг илэрхийлдэг бол "хүйс" гэсэн нэр томьёо нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн биологийн болон бие махбодын ялгааг илэрхийлдэг. Жендэр нь фемининити (эмэгтэйлэг байдал) ба маскулинити (эрэгтэйлэг байдал) хоорондох нийгмийн тэгш бус байдлын ялгаанд анхаарал хандуулдаг. Эмэгтэйлэг байдал нь эмэгтэй хүний онцлог шинж чанар, сэтгэл хөдлөлийг тодорхойлоход хэрэглэгддэг бол эрэгтэйлэг байдал нь эрэгтэй хүйсийн өвөрмөц үйлдэл, мэдрэмжийг илэрхийлдэг. Жендэр ба спортын судалгаанд жендэрийн тухай ойлголтыг хүйсийн ойлголтоос аналитик байдлаар ялгадаг боловч энэ хоёр ойлголтыг өдөр тутмын хэл, сэтгэлгээнд ижил утгатай ашигладаг. Эмэгтэй, эрэгтэй хүмүүсийн бүх ялгаа нь биологийн шинж чанартай байдаггүй.

Downloads

Published

2025-08-01

Issue

Section

Subfield sociology