ИБН ХАЛДУН: СОЦИОЛОГИЙН МЭДЛЭГИЙН ЕВРОПЫН БУС ЭХ СУРВАЛЖ

Authors

  • Bold ts

Abstract

Юуны өмнө уншигч абугайн тархийг орооцолдуулахаасаа өмнө энэхүү бичвэрийг чадан ядан тэрлээчийн хувьд, Ибн Халдуныг социологич хэмээн нотлох зорилго тавиагүй гэдгээ эхнээсээ шуудхан өчих нь зөв байх. Тэр бол дундад эртний ертөнцийн агуу сэтгэгч, түүхч, түүхийн философич байж. Гэхдээ өгүүллийн маань сэдвийн учир ч энд л (түүхч байсанд нь л) оршиж байгаа юм.

Өөрөөс нь наанадаж 400 гаруй жилийн хойно Өрнөд Европод анхлан шинээр нэрлэгдэж байсан Социологи хэмээх шинжлэх ухааны, хүмүүний нийгэмшмэл уг чанарт түлхүү хандсанаараа өөрийгөө зарлан ялгаруулсан тэрхүү мэдлэгийн “эх сурвалж” гэж ч нэгэн талаар хэлж болох өргөн далайцтай, гүн гүнзгий атлаа басхүү нарийн шигтгээтэй нийгмийн шинжилгээ тээр эртэд, хаа холын Араб исламын ертөнцөд, тэр тусмаа түүхчийн тархиар хийгдсэн байгаа нь гайхшрал төрүүлэхээс илүү гайхалтай хэрэг биш гэж үү.

Өнөөгийн социологийн хүрээнд сонгодог гэгдэн, орчин үеийн нийгмийн ээдрээт асуудлуудын хариуг бэдэрсэн судлаачид бүтээлд нь эргэн хандсаар байгаа Маркс, Энгельс нар “Германы үзэл суртал” бүтээлдээ “Бид цорын ганц шинжлэх ухааныг, түүхийн шинжлэх ухааныг л хүлээн зөвшөөрнө” (К.Маркс и Ф.Энгельс, 1980) хэмээсэн байдаг нь тэр цагтаа санамсаргүй ч зүйл биш байсан аж.

Downloads

Published

2025-08-01

Issue

Section

Theory methodology, history of sociology