СОЦИОЛОГИЙН АРХИТЕКТОНИК БА ТҮҮНИЙ ҮНДСЭН САЛБАРУУД

Authors

  • Бүрэнжаргал Т

Abstract

Миний бодлоор, хэрэв физик-химийн, биологийн хэмээх бусад хөгжингүй шинжлэх ухаанд шинжлэх ухаанаа үндсэн хэсгүүдэд хувааж тодорхой хэв загварыг тогтоож амжсан гэж үзэж болох социологид ийм загвар одоохондоо байхгүй байна. Үүнд сэтгэгч бүр өөрийн системтэй, курс бүр өөрийн дэгтэй байдаг.Социологийн томоохон салбаруудад хуваарилагдаж байгаа материалуудад адил төсөөтэй тал байхгүйгээр барахгүй эдгээр үндсэн салбаруудад хуваагдаж буй хэв загвар нь ч тогтоогдоогүй. О.Контын үеэс социологийг нийгмийн статик болон нийгмийн динамик хэмээн хоёр үндсэн салбарт хувааж ирсэн энэхүү ангилал ямар нэгэн байдлаар бараг бүх социологичдын бүтээлд тааралдана. Гэхдээ энэхүү төсөөтай тал нь маш ерөнхий бөгөөд дотоод гэхээсээ илүү гадаад байдлаараа төсөөтэй юм. Нийгмийн статик болон динамик хэмээх ойлголтыг социологичид нэгэн утгатайгаар тайлбарладаггүй.

Тиймээс социологич болгон өөрийн замаар явж шинжлэх ухааны өөрийн арга зүйг баримтлах болдог.

Энэхүү бүтээлд зохиогчийн үзэл бодлынхоо үүднээс социологийг дараах байдлаар ангилах нь тохиромжтой гэж үзлээ. Үүнд:

  1. Онолын социологи нь хүмүүсийн хоорондын харилцан үйлдлийг түүний мөн чанарын үүднээс судалдаг.
  2. Практик социологи нь тэдгээрийг үүргийн үүднээс судалдаг. Энэхүү ангилал нь өнөөгийн Америкт социологийг цэвэр болон хавсарга хэмээн хувааж буй байдалтай ерөнхийдөө таарч байна. Энэ нь явцуу утгаараа цэвэр онолын шинжлэх ухааныг, урлагийг санагдуулам практик ухаанаас ялгах шаардлагын улмаас урган гарсан. Аль алиных нь логик бүтэц үлэмж ялгаатай.

Downloads

Published

2025-08-01

Issue

Section

Theory methodology, history of sociology