Speech Act Theory: Theoretical Framework and its Applications
DOI:
https://doi.org/10.22353/prs20241.6Keywords:
Speech act theory; illocutionary force; felicity conditions; conventionalism; intentionalism; Austin; Searle; Strawson; linguistic philosophy; performative utterancesAbstract
Хэлэх үйлдлийн онол: Онолын үзэл баримтлал ба хэрэглээ
Уг өгүүлэл нь хэлэх үйлдлийн онолын суурь үндэслэлүүдийг авч үзэж, үүнийг нийгмийн хүрээнд хэрэглэх бололцоог судалсан юм. Үүний тулд хэлэх үйлдлийн онолын хүрээнд багтах өөр өөр байр суурийн ангилалд анхаарлаа хандуулан, Остины боловсруулсан конвенционалист хандлага, Сёрлын дэвшүүлсэн холимог хандлага, Стросоны боловсруулсан интенционалист шүүмжлэлд төвлөрөв. Локуци, иллокуци, перлокуцийн ялгаа, амжилттай хэрэгжих нөхцөл, бүрэлдлийн дүрэм, харилцаанд интенцийн гүйцэтгэх үүрэг зэргийг задлан шинжилснээр хэрхэн хэлэх үйлдэл нь хэлний болон нийгмийн харилцаанд үүрэг гүйцэтгэдэг болохыг цогц байдлаар тоймлолоо. Энэхүү суурь шинжилгээ нь хэлэх үйлдлийн онолыг нийгмийн асуудлыг судлахад ашиглах шинэ боломжуудыг харуулж буйгаараа ач холбогдолтой юм.