What is cultural policy?
Abstract
Зохиогч энэхүү өгүүллийнхээ эхэнд зарим гол нэр томъёоны тухай тайлбар өгч, дараах асуудлуудад анхаарлаа хандуулсан байна. Тэрээр юуны түрүүнд соёлын бодлогыг төсөвт чиглэгдсэн хандлагын үүднээс авч үзэхийг зорьжээ. Тэгэхдээ түүнийг холбооны улс, улс, засаг захиргааны дараалсан нэгжүүд болон шашны байгууллагын түвшнүүдтэй холбож өгөх, тэрчлэн олон улсын хэмжээнд уялдуулан нийцүүлж авч үзэх асуудлыг хөндсөн байна. Түүнээс гадна соёлын бодлогыг онолын төдийгүй, эрх зүйн хэм хэмжээний хүрээнд нарийвчлан боловсруулах шаардлагатай болохыг тэмдэглэжээ. Мөн зохиогч соёлыг эдийн засгийн үзэгдэл гэдэг байр сууринаас авч үзэн энд иргэний нийгмийн оролцоо, ач холбогдол чухал болохыг гаргаж тавьсан байна. Үүнээс гадна энэ өгүүлэлд судалгааны тоо баримт хийгээд нэрт сэтгэгчид, нэр хүндтэй судлаачдын бүтээл, олон улсын чанартай эрх зүйн олон тооны баримт сэлтийг ашигласан нь уг бүтээлийн үнэ цэнэтэй болохыг харуулж байгаа юм. "Соёлын бодлого" нь соёлын онолын шинжилгээ судалгааны чухал судлагдахуун мөн болохыг эл өгүүлэлд тодорхой тусгасан байна.