PRECONDITION OF HUMAN NATURE THEORY IN KONGZI’S TEACHING
Keywords:
Kongzi, throughout love, human nature, studying, sweet love, “性相近也,习 相远也”, “性”, “习”..,Abstract
Күнзийн хүний уг чанарын талаарх үзэл сургаалыг түүний эх зохиолдоо өгүүлсэн хэлцэнд тайлбар хийх, орчин үеийн Күнз судлалын судлаачдын үзэл сургаал болон Күнзийн шавь нарын үзэл сургаалтай харьцуулах замаар уг өгүүллийг бичлээ. Күнзийн суогаал дахь уг хэлцийн утга санаа нь олон хувилбарт утга санааг агуулсан болохын дээр бид өөрийн мөн чанарыг суралцах зам мөрөөр улам илүү ахиудах боломжтой гэсэн санаа нэн. тэргүүнд буйг онцлон тэмдэглэх хэрэгтэй. Жилин (Jilin)-ий Их сургуулийн профессор Zhang Lian Liang Күнзийн сургаал дахь энэхүү хүний уг чанарын тухай сургаалыг тайлбарлан, дүгнэхдээ: “性相近也,习相远也” Humanity (仁) буюу “Хүн байгалиас уг чанараараа адилхан хэдий ч орчны нөлөөлөл, ялгаа бүхий зан заншлын улмаас амьдралын явцад өөр өөр болдог" гэх сургаал нь судалгааны маш өргөн утга агуулгатай юм. . “性相近也” гэх сургаалын энэ хэсэг нь хувь хүн бүр эхээс төрөхдөө, уг чанар нь нэгэн цогц мэт туйлын адилхан байдаг гэж тайлбарласан бол уг сургаал дахь “习l相ea远rn也хэсгийн утга нь хойшдын өдрүүдэд хүн нь өсөж том болох явцдаа хүрээлэн буй орчин , амьдралын бусад хүчин зүйлийн нөлөөгөөр өөр өөр болох гэсэн утга хэдий ч бусад судлаачдын үзсэн шиг суралцах боловсрох гэсэн утгыг бүрэн дүүрэн агуулдаггүй. Энэ сургаал дахь “习”буюу суралцах гэсэн үгийн утга нь хүний сайн болон муу зүйлийг сурах тэр үйлийг илэрхийлж буй болно. (唯仁者能好人,能恶人)‖, Суралцах үйл болгон сайн байх албагүй. Тэгэхээр бидэнд эхээс төрсөний дараахь суралцах арга, суралцахдаа сайн үйлд суралцах арга, арга зүй эрхгүй шаардагдана. Иймээс Күнз өөрийн дараа дараагийн философийн зохиолууддаа ѐс зүйн болон боловсролын талаарх сургаалаа багтаасан байдаг. Энэ нь зөвхөн энэ асуудалтай холбогдоод зогсохгүй ёс зүйн үндсэн эх сургаал руу хөтлөх үндсэн дөтлүүр сургаал юм. Цаашлаад Күнзийн энэхүү сургаал нь Өрнийн философи дахь хүний уг чанарын талаарх үзэл сургаалтай харьцуулагдах өргөн талбар юм.