THE UNDERWORLD IN THE MONGOLIAN AND GREEK EPICS.
Keywords:
Mongolian and Greek epics, Odyssey, Janggar, and the underworldAbstract
Монгол домог зүйн ертөнцийн тухай төсөөллийг баатарлаг тууль, бөөгийн болон бөөгийн өмнөх яруу найргаас шүүн үзэхэд дээд тив, дунд тив, доод тив гэсэн нийтлэг дүр тодрох хэдий ч эдгээрийг тус бүрд нь дүрсэлсэн зүйл төдийлөн элбэг биш ажээ. Ялангуяа, доод
тив буюу газар доорхи ертөнцийн тухай дүрслэл зөвхөн цухас төдий л дурдагдсан байдаг (Дулам, 2012). Харин Жангарын тууль дахь Догшин Шар Гүргэ мангас хааныг Дуут Улаан Шовшуур доройтуулсан бүлэгт энэ тухай нэн сонирхолтой, дэлгэрэнгүй өгүүлсэнийг Грек домог зүйн дүрслэлтэй харьцуулан судлахад доод ертөнц рүү нэвтрэх орон зайн байршил, доодын доод ертөнцийн байр байдал, түүний дүрслэлийг хангах ухамсаргүй түвшний тайлбар зэрэг нь нийтлэг хэдий ч түүний бүтэц, байгууламж, дүрслэх арга барил нь ялгаатай байна.