УЛС ТӨР СУДЛАЛЫН САЛБАРТ 1990-ЭЭД ОНООС ӨМНӨ ХЭРЭГЖСЭН СУДАЛГАА, ШИНЖИЛГЭЭНИЙ ОНОЛ, АРГА ЗҮЙН БАЙДЛЫН ТОЙМ * (тэргүүн хэсэг)

Authors

  • О.Хатанболд, А.Хишигдаваа,

DOI:

https://doi.org/10.22353/prs20211.8

Abstract

Товч утга: Манайд харьцангуй хожуу үед үүссэн шинжлэх ухааны нэг бол улс төрийн шинжлэх ухаан юм. Бид энэхүү өгүүлэлдээ 1990-ээд оноос хойш хэрэгжсэн улс төр судлалын судалгаа, шинжилгээний онол арга, зүй, шинж байдлын өнөөгийн төлөвийг судалгааны бүтээлүүдийн онол арга зүй, үзэл баримтлал, шийдвэрлэх арга замыг нэгтгэн дүгнэж тоймлох байдлаар бэлтгэв. Чингэхдээ туулж өнгөрүүлсэн замаа эргэн харж, түүнээс сургамж авч, судалгаа шинжилгээний ажлаа улам чамбайруулах нь бидний өмнөө тавьсан гол зорилтуудын нэг тул өнгөрсөн үеийг эргэн дурсахуй нь түүний мөн чанар болоод дараа дараагийн үедээ уламжлагдан үлддэг сонголт байдаг. Тэрхүү агуулгын хүрээнд бид оршил хэсэгтээ монголчуудын улс төрийн мэдлэг, сэтгэлгээний уламжлалын талаарх тоймыг цухас тэмдэглэв. Тиймээс эл тойм өгүүлэлд Монгол Улс дахь улс төрийн шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний онол, арга зүйн төлөв байдлыг 1990 оноос өмнөх ба хойш хэмээн хоёр үндсэн хэсэгт хуваан дараах байдлаар үечлэн авч үзэхийг оролдов. Үүнд, (i) Монголчуудын улс төрийн сэтгэлгээ, түүний мөн чанарын талаарх тойм; (ii) Шинжлэх ухааны коммунизмын онол болон марксистленинист сургаалын үе (1972-1990); (iii) Шинэ онол, арга зүйг эрэлхийлэхүй буюу шилжилтийн үе (1990-2000); (iv) Улс төрийн шинжлэх ухааны шинэ төлөвшилтийн үе (2000-2010); (v) Монгол дахь улс төрийн шинжлэх ухааны судалгааны өнөөгийн байдал, цаашдын хандлага (2010 оноос- өнөөг хүртэл)

Downloads

Published

2021-09-01