1990 ОНООС ХОЙШ ҮЕ ДЭХ МОНГОЛЫН ФИЛОСОФИЙН СУРГАЛТ, СУДАЛГААН ДАХЬ ОНОЛ, АРГА ЗҮЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ҮЙЛ ЯВЦ, СУРГАМЖ
DOI:
https://doi.org/10.22353/prs20211.5Abstract
Товч утга: Энэхүү өгүүлэл нь Монгол улс дахь философийн сургалт, судалгааны төлөвшил болон түүнд гарсан онол, арга зүйн өөрчлөлтийн үйл явцыг авч үзэхийг зорьсон болно. Монгол улс дахь философийн мэргэжлийн сургалт, судалгааны ажлыг ХХ зууны 90-ээд оноос өмнөх ба 90-ээд оноос хойших гэсэн онол, арга зүйн хувьд эрс ялгаатай хоёр үе шатанд хуваан үзэж байна. 1990-ээд оноос өмнөх үеийн Монголын философийн судалгаа агуулгын хувьд ШУКО, түүхийн материализмын сэдэв зонхилсон, арга зүйн хувьд диалектик материализмыг хатуу баримталсан шинжтэй байв. Энэ нь тухайн үеийн улс төрийн эрх баригч коммунист намын үзэл суртлын цор ганц зэвсэг болох марксизм-ленинизмийн хүрээнд байхаас өөр аргагүй байсан нөхцөл байдлын үр дүн юм. Харин ХХ зууны 90-ээд оноос эхэлсэн философийн хөтөлбөрийн өөрчлөлтийн үйл явц бараг 20 жил үргэлжилсэн, энэ үе бол философийн мэргэжлийн хөтөлбөрийг орчин үеийн дэлхийн их сургуулиудын философийн мэргэжлийн хөтөлбөртэй нийцүүлэн шинэчлэх шилжилтийн үе болохыг дүгнэн авч үзсэн болно.