МОНГОЛЫН НИЙГМИЙН ДАВХРААЖЛЫН СУДАЛГААН ДАХЬ ПАРАДИГМЫН ӨӨРЧЛӨЛТ
DOI:
https://doi.org/10.22353/prs20211.3Abstract
Товч утга: Энэхүү өгүүлэл нь Монголын нийгмийн давхраажлын судалгааны онол арга зүйн хувьсал өөрчлөлтийг авч үзэж, парадигмын халаа сэлгээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйлс зэргийг шинжилсэн байна. Монголын нийгмийн давхраажлын онол арга зүйн үндэс голлон позитивист чиглэлийн Нийгмийн баримт сэлтийн парадигм дээр тулгуурлаж ирсэн агаад тоон байдлаар хэмжигдэхүйц орлого хөрөнгө чинээ, боловсрол зэрэг шалгуурууд зонхилсоор ирсэн болохыг зохиогч тэмдэглээд орчин цагийн судалгаанд ажиглагдаж буй олон хэмжээст, чанарын хандлагыг онцолсон байна. Зохиогч энэ чиглэлийн судалгааны парадигмын өөрчлөлтийг судлагдсан байдлыг шинжлэн, улмаар позитив тоон үзүүлэлтийг интерпретив чанарын парадигмын үзүүлэлттэй хослох зүй тогтол илэрч байгааг онцолжээ. Тэрээр өөрийн судалгааны хүрээнд чанарын шинжилгээний аргыг ашиглах замаар холбогдох ном зохиол, хэрэгжсэн судалгааны тайланг тоймлон судалж, дүгнэлт хийжээ.